Gentle Retinol Cera Cream

55,000₮
Богино тайлбар
Ретинол нь A аминдэмийн агууламжтай бөгөөд арьс арчилгаанд “Хамгийн шилдэг орц” гэж үнэлэгддэг. Арьс сэргээх, арьсны эсийн шинэчлэлийг хурдасгаж, доороос нь эрүүл шинэ арьсыг ил гаргана.Үрчлээ бууруулах, Коллагены нийлэгжилтийг дэмжиж, хөгшрөлтийн шинж тэмдэг болон нарийн үрчлээг багасгана.
Бүтээгдэхүүний код:8809783328477
Үлдэгдэл: 100

Батга арилгах илүүдэл тослогийг багасгаж, нүх сүвийг цэвэрлэн, үрэвслийг намдаана.

Ретинол нь арьсанд түрхэхэд гадаргуу болон гүнд үйлчилдэг. Гаднаас нь харахад эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг тул гуужуулагчтай адил үр дүнтэй бөгөөд үхэжсэн эсийг арилгаж, арьсны наранд түлэгдсэн хэсэг мэдэгдэхүйц эдгэрч, бараан толбонууд бүдгэрэн, томоохон нүхжилтүүд багасаж, хялгасан үрчлээ тэнийдэг.

Мөн түүнчлэн арьсны ерөнхий бүтэц сайжран толигор, жигд шинэ арьс бий болдог. Ретинол нь эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар арьсны өнгө үзэмжид маш сайн нөлөө үзүүлдэг: бор толбо багасч, арьс толигор зөөлөн болж, нүхжилт багасна.

ҮНДСЭН НАЙРЛАГА:

Ретинол 0.1%

Бакучиолын синерги 0.3%

Керамид 0.1%

Гиалуроны хүчил Керамид /APNS+AS+EOP/

АРЬСНЫ ТӨРӨЛ:

Бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд эмзэг мэдрэмтгий арьсанд хүртэл тохирно.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Зөвхөн орой хэрэглэнэ.

Хуурай эсвэл мэдрэмтгий арьстай бол долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

Тослог арьстай бол долоо хоногт 4 удаа хэрэглэнэ.

1-2 долоо хоногийн дараа арьс дасаж тав тухтай мэдрэгдвэл ашиглах давтамжаа нэмэгдүүлж орой бүр хэрэглэж болно.

  • Арьс арчилгаагаа хийн эссэнс/серум хэрэглэсний дараа, Ретинол кремийг тохирох хэмжээгээр авч нүүрний бүх хэсэгт /эсвэл шаардлагатай/ хэсэгт түрхэнэ.
  • Ретинол тос түрхсэний дараа нь Керамид тайвшруулах гель эсвэл Галактомицес керамид тос-оор арьс арчилгаагаа дуусгаарай.
  • Хурууны өндгөөр зөөлөн товшиж арьсанд шингээнэ.
  • Таталдах мэдрэмж төрвөл нэмэлтээр тос хэрэглэнэ.

ХЭМЖЭЭ: 30мл

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл