Galactomyces Niacinamide Toner

47,500₮
Богино тайлбар
Галактомицес Ниацинамидын тонер хөгшрөлтийн эхэн үеийн шинж тэмдэг, арьсны унжилтыг багасгахад тусална. Арьсны хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлэхээс гадна арьсыг цайруулна, хялгасан үрчлээг бүдгэрүүлнэ.
Бүтээгдэхүүний код:8809115022455
Үлдэгдэл: 100

ҮНДСЭН НАЙРЛАГА:

Ниацинамид 2%

Галактомицес фермантийн шүүлтүүр 2.5%

Гиалуроны хүчил

Centella Asiatica (центелла) ханд

Гол найрлагууд болох галактомицес ферментийн шүүгдэл, ниацинамид нь арьсыг чийгшүүлж, тэжээлээр хангаж арьсыг гэрэлтүүлж, хамгаалах давхаргыг хамгаална. Энэхүү тонер нь арьсны бүтцийг жигд болгож, ѳѳ сэвийг багасган, арьсны өнгийг сэргээн дараагийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг илүү сайн шингээхэд арьсыг бэлтгэнэ

АРЬСНЫ ТӨРӨЛ:

Тослог ба холимог арьс

• Ниацинамид (2%) нь тослогийг тэнцвэржүүлнэ

• Нүхжилт багасгаж, арьсыг цэвэрхэн харагдуулна


Батгатай, асуудалтай арьс

• Үрэвсэл намдаах нөлөөтэй

• Улайлт, батганы дараах толбыг аажмаар бүдгэрүүлнэ

Барзгар, жигд бус арьс

• Galactomyces нь арьсны текстурыг зөөлрүүлж, жигд болгоно

• Арьс толигор харагдана

Чийг дутсан арьс

• Sodium Hyaluronate → чийг барина

• Арьсыг “дотроос нь чийгтэй” мэт болгоно

Эмзэг арьс (боломжтой)

• Centella Asiatica нь тайвшруулна

• Маш эмзэг бол эхлээд туршиж үзэх хэрэгтэй

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Арьсаа цэвэрлэсний дараа тохирох хэмжээгээр авч гар дээрээ эсвэл хөвөнд шингээн түрхэнэ.

Арьс арчилгааны эхний алхам болгон хэрэглэнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл