2026 оны 04 сарын 29

Ниацинамид нь нэгэн төрлийн В3 амин дэм ба арьсыг цайруулах, чийгшүүлэх, өнгөн давхаргыг хамгаалах үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийн зэрэгцээ арьсны цусны эргэлтийг сайжруулан, улайлт, нүхжилтийг багасгаж, нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг шидэт найрлага юм. Ихэвчлэн цайруулах бүтээгдэхүүн, тэжээлийн маск, серум төрлийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг ба бүтээгдэхүүний шошго дээр Niacinamide, Nicotinamide болон Vitamin B3 хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
Ниацинамидын pH-ийн түвшин долоо буюу яг дундаж учир ямар ч арьсанд тохирдог давуу талтай. Түүнчлэн арьсны эрүүл толигор байдлыг хадгалдаг керамидийн нийлэгжилтийг дэмжин үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай учир эмзэг, батгатай арьсанд ч хэрэглэж болдог.